Харилцаа, холбооны хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хэлэлцүүлэг болно

 Арванхоёрдугаар сарын 15-ны баасан гарагт болох үйл явдлын тойм:

08.30-11.00 цагт: “Бишрэлт” зочид буудалд: Харилцаа, холбооны хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн хэлэлцүүлэгтэй.

 

09.00-12.00 цагт: Хэвлэлийн хүрээлэнд: ХӨСҮТ-өөс сэтгүүлчдэд зориулсан “Элэгний гепатит вирусээс сэргийлэхэд ХМХ-ийн оролцоо” сургалт болно. Сургалтаар Гепатит вирусний халдварын тандалт, эмчилгээ, хяналтын талаар мэдээлнэ. Утас: 8001-1209, 8964-7777.

11.30 цагт: “ЗМ” сонины мэдээллийн төвд: “Нийтийн эрхийн өмгөөллийн сүлжээ” ТББ-аас Газрын тухай хуультай холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ. 

14.00 цагт: Руни бичгийг тайлж уншсаны 130 жилийн ойд зориулсан “Түрэг судлал” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний хурал МУИС-ийн II байранд болно.

-Эдийн засгийн сэтгүүлчид Үндэсний аудитын газрынхантай уулзаж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ