Б.Лхагвасүрэн: Шатахуун импортлогчдын зээлийн хугацааг сунгана
Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн шатахуун импортлогчдод нөөц бүрдүүлэх зорилгоор олгосон зээлийн хугацааг сунгана гэдгээ мэдэгдлээ.
Тэрбээр "2021 оны аравдугаар сард мөн шатахууны хомсдол үүсч байсан. Тухайн үед Засгийн газар 311 дүгээр тогтоолоо баталж шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдийг 45 хоногийн нөөцтэй болгохоор Монголбанкнаас тодорхой хэмжээний санхүүжилт олгохоор шийдвэрлэж байсан. Үүний дагуу шатахуун импортлогч 20 аж ахуйн нэгжид 707 тэрбум төгрөгийн зээл олгосон. Одоо 13 аж ахуйн нэгж нь 335 тэрбум төгрөгийн зээлээ төлж дуусаагүй байна. Энэ зээлийн хугацаа ирэх арванхоёрдугаар сард дуусаж байгаа. Гэтэл одоо ч шатахууны хомсдол байсаар байгаа учраас Монголбанкны зүгээс зээлийн хугацааг сунгах нь зүйтэй гэж байгаа" гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ