Иргэд, ААН-үүд орчныхоо 50 метр хүртэлх нийтийн эдэлбэр газрын цас, мөсийг цэвэрлэх үүрэгтэй
Иргэд, аж ахуйн нэгжүүд орчныхоо 50 метрийн цас, мөсийг цэвэрлэхийг Нийслэлийн Онцгой Байдлын Газар (НОБГ)-аас уриаллаа.
Ойрын өдрүүдэд нийслэлд орсон цасны улмаас халтиргаа гулгаа үүсэж, иргэд бэртэж гэмтэх эрсдэлийг дагуулж байна.
Хог хаягдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.10-т зааснаар аж ахуйн нэгж, байгууллагын орчны 50 метр хүртэлх нийтийн эдэлбэр газрын хог хаягдал, цас мөсийг тухайн аж ахуйн нэгж цэвэрлэх үүрэгтэй байдаг.
Иймд нийслэлийн иргэд, аж ахуйн нэгжүүд орчны 50 метрийн цас, мөсний цэвэрлэгээгээ хийхийг уриалав.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ