Монгол хүүхдүүд багаараа ой тогтоолтын дэлхийн аварга боллоо
Монгол хүүхдүүд багаараа ой тогтоолтын дэлхийн аварга боллоо БНХАУ-ын Саняа хотод 12.08-12.10-ны хооронд олон улсын хоёр том холбооны нэг болох Дэлхийн Ой тогтоолтын Спортын Холбооноос зохион байгуулсан 32 дахь удаагийн Ой тогтоолтын ДАШТ-д шилдэг 120 тамирчин 3 өдрийн турш харааны болон сонсголын ой тогтоолтыг шалгасан 10 төрлөөр өрсөлдөж шилдгүүдээ тодрууллаа. Манай улсыг төлөөлөн 31 тамирчин, ОУ-ын шүүгч, дасгалжуулагч Б.Баасандорж, Ө.Сэнгэсамдан нарын хамт амжилттай оролцон нийт 90 медалиас 15 алт, 18 мөнгө, 19 хүрэл буюу нийт 52 медаль, 7 цомын эзэд болж багаараа дэлхийн аварга боллоо. Ингэснээр Монголын тамирчид багаараа “Дэлхийн 5 удаагийн аварга баг” боллоо. Ганцаарчилсан төрөлд: Бага нас (13 нас хүртэл) 1. Feng Ziteng (4429 оноо) 2. Huang Kuo (4405 оноо) 3. Э.Билгүүнтөгс (3737 оноо) Өсвөр нас (13-17 нас) 1. Их Мастер Ц.Оюун-Эрдэнэ (6227) 2. ОУ-ын Мастер Ц.Номин-Эрдэнэ (5928) 3. ОУ-ын Мастер Э.Үүрийнцолмон (5636) Насанд хүрэгч (18+ нас) 1. ОУ-ын Их Мастер Huang Jinyao 2. ОУ-ын Их Мастер Т.Тэнүүн 3. Hu Xueyan
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
СЭТГЭГДЛҮҮД