ТЦА: Гарцаар гарч байсан гурван хүнийг мөргөсөн осолд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна

Гарцаар гарч явсан хоёр том хүн, нэг хүүхдийг автомашинаар мөргөсөн бичлэг цахим орчинд тавигдаад буй. Тодруулбал, энэ сарын 12-ны өдөр цахим орчинд "БЗД-ийн 13 дугаар хороо офицерын тойргийн MIU сургуулийн гарц дээр ... дугаартай машин гурван хүн мөргөсөн” гэх мэдээлэл цацагджээ. Цагдаагийн байгууллагаас тодруулахад уг осол арванхоёрдугаар сарын 11-ний өдрийн 13:07 цагт бүртгэгдсэн байна. Toyota маркийн тээврийн хэрэгслийн жолооч (36 настай, эмэгтэй) явган зорчигч болох 8-32 насны гурван хүнийг мөргөсөн байна. Уг зам тээврийн осолд Тээврийн цагдаагийн албанаас мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ