СХД-ИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ ИРЭХ ЖИЛҮҮДЭД  БНСУ-ЫН ДЭГҮ ХОТЫН ДОНГ-ГУ ДҮҮРЭГТЭЙ ЭРҮҮЛ МЭНД, БОЛОВСРОЛ, ГАЗАР ТАРИАЛАНГИЙН ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАНА

.

БНСУ-ын Дэгү хотын Донг-гу дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсантай холбоотойгоор Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын урилгаар Дэгү хотын Донг-гу дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ким Жэ Мүн, Баняавол хөдөө аж ахуйн холбооны ерөнхийлөгч Ким Иг Сү, Солонгос Монголын соёлын газрын дарга Нам Сан Дэ болон бусад албан хаагчид хүрэлцэн ирж, Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч О.Ганбаатар, Д.Баярсайхан, Ш.Энхболд, Ч.Гантулга, Х.Эрдэнэтуяа, Э.Хулан, Г.Бадамцэцэг, М.Тэмүгэ нар хүлээн авч хоёр дүүргийн боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, газар тариалан, богино хугацааны ажиллах хүчийг бэлтгэх зэрэг илүү олон салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх саналыг солилцлоо. Уулзалтын үер Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Гэрлэх ёслолын өргөө болон дүүргийн Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж, дүүргийн иргэдэд эрүүл мэндийн үзлэг оношилгоог хийж иргэдэд зөвлөгөө өглөө.

 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ