БНХАУ, БНСУ зэрэг улсуудад манай улсад бүртгэгдсэнтэй ижил вирус бүртгэгдэж байна
Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдсэнтэй холбогдуулан ЭМЯ-аас иргэдэд нөхцөл байдал болон урьдчилан сэрийглэх тухай мэдээлэл хийлээ.
ХӨСҮТ-ийн захирлын үүргийг хавсран гүйцэтгэгч Ж.Байгалмаа: Дэлхийн бөмбөрцөгийн хойд хагаст байдаг улс орнуудад томуугийн улирал эхэлсэн байгаа. Тухайлбал манай хөрш зэргэлдээ оршиж буй БНХАУ, БНСУ зэрэг улсуудад манай улсад бүртгэгдэж буйтай ижил вирус бүртгэгдэж байгаа. Томуугийн А3, H3N2, амьсгалын замын синцитиал вируснууд өргөн тархалттай байна.
Нийт ард иргэддээ анхааруулахад нэгэнт томуугийн улирал эхэлсэн тул олон нийтийн газар явахдаа, тэр дундаа дотор орчинд олон хүн цугларсан тохиолдолд амны хаалтаа хэрэглээрэй гэж зөвлөе. Ковид-19-өөс урьдчилан сэргийлж байсан үетэй ижил энгийн урьдчилан сэргийлэх аргуудыг хэрэгжүүлээрэй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
СЭТГЭГДЛҮҮД