Улсын хэмжээнд арваннэгэн сарын хугацаанд 3,967 удаагийн аюулт үзэгдэл, ослын тохиолдол бүртгэгджээ
Монгол Улсын хэмжээнд он гарсаар арваннэгдүгээр сарын 30-ны байдлаар 3,967 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 7,926 хүний амь нас, 367.6 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна.
Аюулт үзэгдэл ослын улмаас 298 хүн нас барж, 3,524 иргэн бэртэж, гэмтсэн бол 1,692 гэр, орон сууц, барилга эвдэрч, 858 гэр, орон сууц, барилга шатаж, 49.5 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.
Гамшиг, ослын дуудлагын 71 хувийг гал түймэр, 18 хувийг хүний үйл ажиллагаатай холбоотой осол, 4.6 хувийг ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл, 3.5 хувийг биологийн гаралтай аюулт үзэгдэл, 0.4 хувийг геологийн гаралтай аюулт үзэгдэл эзэлж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ