“Нүүрс“-ний хэрэгт хутгалдсан “Ажнай“ Д.Бат-Эрдэнийн хэргийг ПРОКУРОРТ шилжүүллээ

“Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, тээвэрлэлт, борлуулалт үйл ажиллагаатай холбоотой нээлттэй сонсгол дөрвөн өдөр үргэлжлэв.

Нээлттэй сонсголд “Тавантолгой” ХК-ийн 19 хувийг эзэмшдэг “Ажнай” корпорацийн тэргүүн, УИХ-ын гишүүн асан Д.Бат-Эрдэнэ гэрчээр дуудагдан оролцсон юм.

Түүнийг өнгөрсөн хоёрдугаар сард яллагдагчаар татан шалгаж байсан юм. Түүнчлэн Хянан шалгах түр хорооны нүүрсний сонсголын эхний өдөр орон нутгийн "Тавантолгой" ХК-ийн асуудлыг шинжлэн судалсан шинжээчинй дүгнэлттэй танилцсан.

Зарим гэрчийн хэлснээр УИХ-ын гишүүн, "Ажнай" Д.Бат-Эрдэнийг ТУЗ-ийн дарга болсноос хойш тус компанийн орлого багасаж, хулгай луйвар гарч эхэлсэн тухай дурдсан юм.

Тэгвэл түүний хэргийг Авлигатай тэмцэх газраас шалгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлсэн байна.

Харин прокурорын байгууллагаас Өмнөговь аймагт хууль бусаар газар олгосон байж болзошгүй гэх хэргүүд шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт ирсэн, прокурор хянаж байна. Шийдвэр гараагүй" гэдэг мэдээллийг өгөөд байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ