Эрэн сурвалжлагдаж байсан 11 оргодлыг дэвшилтэт технологи ашиглан оллоо
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт 28.432 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 111 хэргийг хүргүүлсэн байна.
Үүнээс, хүний амьд явах эрхийн эсрэг хоёр, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 47, хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг нэг, өмчлөх эрхийн эсрэг 44, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг хоёр, хүрээлэн байгаа орчны эсрэг дөрөв, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 9, бусад хоёр хэрэг байна.
Мөн эрэн сурвалжлалтын чиглэлээр оргодол 11, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд 62, сураггүй алга болсон хүн 46, шүүхээс даалгасан хүн 54, зөрчил үйлдсэн 22 хүнийг дэвшилтэт технологи ашиглан олж тогтоосон байна.
Хүүхдийн эрхийг зөрчсөн 50 иргэнд 15.000.000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 12 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулах саналыг хүргүүлж, шийдвэрлүүлжээ гэж Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ