Шатахууны асуудлаар салбарын сайд мэдээлэл хийнэ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд АИ92 шатахууны хомсдол үүсэж, иргэд шатахуун авах гэж олон цагаар дугаарлав. Тэгвэл шатахууны асуудлаар өнөөдөр 09.30 цагт Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар мэдээлэл хийхээр болжээ. 

Тэрбээр өнгөрсөн сарын 29-нд мэдээлэл хийхдээ "ОХУ, Монгол Улсын Засгийн газар хоорондын комиссын Оросын талын даргыг би урьсан. Монголын талын дарга Ч.Хүрэлбаатар сайд, Ерөнхий сайд, мөн надтай уулзана. Ингэж уулзахдаа түлш, АИ-92 шатахууны нийлүүлэлтийг сайжруулж өгөөч гэж гуйна. Тээвэрлэлтийн хувьд асуудал байгаа. ОХУ-аас өвлийн түлшинд зөвхөн томоохон төрийн өмчит компаниудаараа дамжуулаад Монгол руу экспорт хийж байгаа. ОХУ-аас Монголд огт хориг тавиагүй. Өвлийн дизель түлш орж ирж л байгаа, хоригтой байсан бол орж ирэхгүй. Энэ сарын 1-нээс 23-ны хооронд 97 мянган тонн түлш орж ирсэн.

Нэг тонн түлшийг ирэх сард БНХАУ 1090, ОХУ 855 ам.доллароор нийлүүлэх боломжтой гэсэн үнэ өгсөн. Үүнээс харахад өнөөдөр байгаа үнээсээ ОХУ багассан үнэ санал болгосон. Тийм учраас би үнэ буурч байгаа, битгий нөөцлөөрэй гэж хэлээд байгаа. Тасалдал огт байхгүй, хэрэглээгээ гүйцэхгүй байна" хэмээж байв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ