Зүүн Азийн залуучуудын аварга шалгаруулах шатрын тэмцээнээс хос мөнгөн медаль хүртлээ

Малайз улсын Котакинабалу хотод арванхоёрдугаар сарын 1-9-ний өдрүүдэд шатрын Зүүн Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээн болж өнгөрлөө. 

 

Тэмцээний классик төрөлд Монгол Улсын тамирчин М.Амилал, Б.Алтантуяа нар өрсөлдөж, хоёулаа мөнгөн медаль хүртлээ. 

 

М.Амилал тус тэмцээнд дэд байрт орсноор олон улсын мастерын болзол хангасан бол Б.Алтантуяа олон улсын мастер цолны эзэн боллоо.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ