СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Нурсан гэрт дарагдсан 25, төөрч сураггүй болсон 11 иргэнийг аюулгүй болгож, амь насыг авран хамгаалжээ
Хүчтэй салхи, шуурганы улмаас 14 цагийн байдлаар Увс аймгийн Зүүнхангай суманд автомашинтайгаа цасанд суусан 6, Ховд аймгийн Зэрэг, Чандмань суманд нийт 11 иргэн төөрсөн, сураггүй болсон, Зэрэг, Цэцэг, Эрдэнэбүрэн, Чандмань суманд 17 гэр нурсан, 5 байшингийн дээвэр хууларсан, Баян-Өлгий аймгийн Өлгий суманд нийтийн орон сууцны дээвэр хууларсан, Увс аймгийн Өлгий суманд нэг гэр нурсан, Говь-Алтай аймгийн Дарви суманд гурван гэр нурсан, нэг автомашины салхины шил хагарсан дуудлага, мэдээлэл бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу тухайн Онцгой байдлын газрын алба хаагчид, орон нутгийн төр, захиргааны байгууллагын ажилтнууд хамтран аюулгүй болгож, тусламж үйлчилгээ үзүүлж ажиллалаа.
Тухайлбал, Ховд аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид нурсан гэрийн эд хогшил, тооно, унь, хана дээвэрт дарагдсан 25 иргэний аюулгүй байдлыг хангаж, сураггүй болсон 11 хүнийг эсэн мэнд олж, амь насыг нь авран хамгаалаад байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ