“ЗҮҮН БҮСИЙН ХОРШООД, МАХ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН БИЗНЕС ТҮНШЛЭЛ” АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ
Зүүн бүсийн 5 аймгийн хоршоод, махны үйлдвэр болон төрийн байгууллагуудын оролцогчдыг хамруулсан “ЗҮҮН БҮСИЙН ХОРШООД, МАХ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН БИЗНЕС ТҮНШЛЭЛ” зөвлөгөөнийг Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” төслийн санхүүжилтээр “Хөдөө аж ахуйн бирж” ХХК, МХААХҮХолбоо болон Монголын махны холбоо нар хамтран 4 дүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд Сүхбаатар аймагт амжилттай зохион байгууллаа. Зөвлөгөөн танхим болон практик хэлбэрээр явагдсан ба танхимаар зохион байгуулагчид танилцуулга, мэдээлэл хийж, оролцогчдод тулгарч байгаа бэрхшээл асуудлын талаар хэлэлцэж, мөн “Хийморь импекс” ХХК махны үйлдвэртэй танилцлаа. Хэлэлцүүлгээр
• Хоршоо, махны үйлдвэрийн хоорондын уялдаа холбоог сайжруулах,
• Цаг үеийн мэдээ, мэдээллийг тогтмол хүргэх,
• Түүхий эд худалдан авах эргэлтийн хөрөнгийг хөнгөлөлттэй зээлээр шийдэж өгөх
• Эрүүл бүс буюу хамгаалагдсан бүсийг үйлдвэр болон хоршооны дэргэд бий болгох зэрэг асуудлыг дэвшүүллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ