“БРОКЕРЫН ЭРХ ОЛГОХ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ ГЭЖ БАЙНА

Санхүүгийн зохицуулах хороо, Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эд бэлтгэн нийлүүлэгч брокеруудын нэгдсэн холбоо болон Хөдөө аж ахуйн бирж ТӨХХК хамтран хөдөө аж ахуйн биржийн арилжааны зах зээл сонирхогч, оролцогчдод арилжаанд оролцоход шаардлагатай мэдлэг олгох, мэргэжлийн зуучлалын үйлчилгээ үзүүлэх боловсон хүчнийг бэлтгэх, мэргэшүүлэх зорилготой “Брокерын эрх олгох” сургалт зохион байгуулна. Тус сургалтаар санхүүгийн зах зээлийн бүтэц зохион байгуулалт, үүсмэл санхүүгийн хэрэгсэл, бараа, түүхий эд, стандарт үйлчилгээг танилцуулан хөдөө аж ахуйн зах зээлийн онцлог,  хөрөнгийн зах зээлийн  цаашдын чиг хандлагын талаарх мэдээлэл, мэдлэгийг олгоно.

Сургалтад хамрагдахыг хүссэн оролцогч дараах материалыг бүрдүүлэн 2023 оны 5 дугаар сарын 9-ний 16:00 цагаас  өмнө /Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Энхтайвны өргөн чөлөө 18А-1, Монголын хөдөө аж ахуйн биржийн 106 тоот/-д ирж бүртгүүлнэ үү.

Сургалт: 2023 оны 5 дугаар сарын 10-аас 12-ны өдрүүдэд зохион байгуулна.

Бүрдүүлэх материал:

  • Хүсэлт,
  • Анкет,
  • 2% цээж зураг (3×4 хэмжээтэй)
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Диплом (Бакалвар болон түүнээс дээш)
  • Төлбөр төлсөн баримт (Гүйлгээний утга дээр овог нэр, утасны дугаар бичнэ)

Холбоо барих: 70128779, 88112536

СЭТГЭГДЭЛ БИЧИХ