ХОРШОО БИРЖЭЭР НООЛУУРАА АРИЛЖЛАА

Өмнөговь аймгийн Номгон сумын биржийн байнгын бус гишүүн “Хөрхийн наран” хоршоо 2023 оны 05 дүгээр сарын 08-ны өдөр гишүүдийнхээ бэлтгэсэн 10 тн ноолуурыг дотоодын томоохон үйлдвэр болох “Өгөөж шим” ХХК-д сумаасаа биржийн арилжаагаар шууд худалдан борлууллаа.

Хоршооны малчид ноолуураа өнгө, насаар нь ангилж, хялгас, шороо, хогт хольцыг нь цэвэрлэн тус бүрд нь савлаж, анхан шатны тордолтыг хийж, үйлдвэрийн шаардлагыг ханган бэлтгэсэн нь үйлдвэр хоршооноос шууд худалдан авах нөхцлийг бүрдүүлж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ