“ХОЙМОР НУТГИЙН МАЛЧИД”-ЫН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Хөвсгөл аймгийн Мөрөн суманд “ХОЙМОР НУТГИЙН МАЛЧИД”-ын зөвлөлдөх уулзалт 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдөр дараах сэдвүүдийн хүрээнд зохион байгуулагдав.
Төрийн бодлого;
Мал аж ахуйн салбарт тулгамдаж буй асуудал;
Малын гаралтай түүхий эдийн үнэ цэнийг нэмэгдүүлэхэд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар тус тус мэдээ, мэдээлэл, танилцуулга, илтгэл тавигдаж, санал солилцов.
Зөвлөлдөх уулзалтад Хөвсгөл аймгийн 23 сум, нэг тосгон, 129 багийн 300 гаруй малчдын төлөөлөл, сумдын Засаг дарга, орлогч дарга, мэргэжилтнүүд хамрагдсан бөгөөд “Хөдөө аж ахуйн бирж” ХХК нь тус арга хэмжээнд “Малын гаралтай түүхий эдийн үнэ цэнийг нэмэгдүүлэхэд Хөвсгөл аймгийн малчид, хоршоодын биржийн арилжаанд оролцох боломж, давуу тал”-ын талаар танилцуулга, мэдээлэл хүргэв.
Мөн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Хязгааргүй тэлэх цэг” хоршоотой байнгын бус гишүүн болон түүхий эдийн агуулахын итгэмжлэлийн гэрээг тус тус байгуулав.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ