“ХАНГАЙН БҮСИЙН ХОРШООД, МАХ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН БИЗНЕС ТҮНШЛЭЛ” АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ.
Хангайн бүсийн 6 аймгийн хоршоод, махны үйлдвэр болон төрийн байгууллагуудын оролцогчдыг хамарсан “Хангайн БҮСИЙН ХОРШООД, МАХ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН БИЗНЕС ТҮНШЛЭЛ” зөвлөгөөн Өвөрхангай аймгийн Арвайхээр хотноо 2023 оны 5 дугаар сарын 24, 25-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.
“Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” төслийн санхүүжилтээр “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК, МХААХҮХолбоо болон Монголын махны холбоо нар хамтран зохион байгуулав.
Зөвлөгөөнд оролцогчид “Tүмний буян далай” хоршоо, “Өв-Эко мийт” ХХК, “Дэлхийн эко хүнс” ХХК махны үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцав.
“Мал, мах бэлтгэлийн оролцогч талуудад үүсч буй саад бэрхшээл,түүний шийдэл” сэдэвт хэлэлцүүлгээр:
• Хоршоо, махны үйлдвэрийн хоорондын уялдаа холбоог сайжруулах,
• Цаг үеийн мэдээ, мэдээллийг тогтмол хүргэх,
• Түүхий эд худалдан авах эргэлтийн хөрөнгийг хөнгөлөлттэй зээлээр шийдэж өгөх
• Эрүүл бүс буюу хамгаалагдсан бүсийг үйлдвэр болон хоршооны дэргэд бий болгох зэрэг асуудлыг дэвшүүллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ