ХӨДӨӨГИЙН СЭРГЭЛТ НЭГДСЭН ЧУУЛГА, ЗӨВЛӨГӨӨН ХОВД АЙМАГТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ

Ховд аймгийн засаг даргын ивээл дор ХӨДӨӨГИЙН СЭРГЭЛТ Залуу малчдын чуулган, малчдын нэгдсэн зөвлөгөөн 2023 оны 6 сарын 12-13-нд тус зохион байгуулагдлаа.

Тус чуулган болон зөвлөгөөнийг Ховд аймгийн Засаг даргын тамгын газар болон ХХААГ хамтран зохион байгуулсан бөгөөд Хөдөө аж ахуйн бирж ТӨХХК уригдан оролцов.
Энэхүү чуулганд сум бүрийг төлөөлөн ирсэн малчид буюу Ховд аймгийн 200 гаруй залуу малчид оролцон, залуу малчдад тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж, төр засгийн бодлого шийдвэр, хэрэгжүүлж буй ажлуудыг танилцуулсан юм. Чуулганы үеэр Хөдөө аж ахуйн бирж ТӨХХК нь “Малчин биржийн арилжаанд оролцох боломж ба үр ашиг” сэдвээр танилцуулга, илтгэл тавилаа.
Мөн энэхүү агра хэмжээний өдрүүдэд “Шинэ Ховд агропарк”-ын үйл ажиллагаатай танилцах зорилгоор зочлон сүүлийн үеийн хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт хэрэглэгдэж буй хөдөлмөр хөнгөвчилсөн, байгаль орчин, малд ээлтэй шинэ технологиудын үзүүлэх сургалтууд зохион байгуулагдав.

Хоёр өдөр үргэлжилсэн чуулга болон зөвлөгөөний онцлог нь малчид малын тооноос илүү чанарт анхаарч байгаа бөгөөд үүнд төр засгийн бодлого, дэмжлэг авах, мэргэжлийн байгууллагын оролцоо, дэмжлэг ихээхэн хэрэгтэй байгааг онцлон хэлэлцэв. Мөн аймгийн аварга малчин өрхийг малын тооноос илүүтэйгээр нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлсэн байдал, бэлчээрийг даацад нь тохируулан ашигласан байдал, сүргийн эргэлтийг нэмэгдүүлсэн байдал гэх мэт үзүүлэлтүүдээр шалгаруулах нь зүйтэй байгааг залуу, дунд, ахмад үеийн малчид дуу нэгтэйгээр дэмжсэн. Зөвлөгөөнөөс гарсан зөвлөмжийг малчдад зөвлөгөөнд оролцогч танилцуулахын зэрэгцээ, аймгийн нийт малчдад хүргэх чиглэлд аймгийн ЗДТГ болон ХХААГ хамтран ажиллана гэдгээ илэрхийлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ