Өсвөрийн даамчид дэлхийн аваргаас зургаан алтан медаль хүртжээ

Зуун буудалт даамын өсвөр, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Польш улсын Полице хотод болж, 18 орны 350 тамирчин өрсөлдөж аваргуудаа тодруулжээ.

Тус тэмцээнд манай улсаас 31 тамирчин 10 насны ангилалд оролцохдоо зургаан алт, гурван мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн амжилттайгаар багийн дүнгээр тэргүүлэв.

Хөвгүүдийн 5-8 насны ангилалд “Монгени” цогцолбор сургуулийн сурагч Н.Хангай долоо хожиж, хоёр хожигдсоноор 14 оноогоор, охидын 5-8 насанд Архангай аймгийн тамирчин, спортын дэд мастер Б.Эрмүүнзаяа зургаа хожиж, нэг тэнцсэнээр 13 оноогоор, хөвгүүдийн 9-10 насанд “Шинэ Монгол” сургуулийн сурагч, Дэлхийн даамын холбооны дэд мастер Г.Санчир зургаа хожиж, гурван тэнцэн 15 оноогоор, охидын 11-13 насанд “Ирээдүй” клубын тамирчин, Дэлхийн даамын холбооны мастер Э.Даариймаа долоо хожиж, нэг тэнцэж, нэг хожигдон 15 оноогоор, охидын 14-16 насанд “Монгени” сургуулийн сурагч Б.Есүй тав хожиж, дөрөв тэнцэн 14 оноогоор, залуучуудын 17-19 насанд МУИС-ШУС-ийн оюутан, Дэлхийн даамын холбооны мастер Б.Мөнхжин зургаа хожиж, гурав тэнцэн 15 оноогоор тус тус алтан медаль хүртжээ.

Тэмцээн блиц, рапид төрлөөр үргэлжилж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

  • СЭТГЭГДЛҮҮД

    Dd (202.21.107.18)
    Pros ukrainii Dain mania balchir daa chin huhhduuded yamar hurteel baina ve esvel Ukraine munge, oros hurel medali avs an yum uu
    2023 оны 11 сарын 05 | Хариулах