Сонгох, сонгогдох эрхийн талаар хэлэлцүүлэг болно
Өнөөдөр 15.00 цагаас МУИС-ийн төв байрны дугуй танхимд "Улс төрийн эрх, эрх чөлөө-Сонгох, сонгогдох эрх” сэдэвт илтгэл хэлэлцүүлэг болно.
Илтгэлийг Хууль зүйн Үндэсний Хүрээлэнгийн Сургалтын албаны Зөвлөх багш, ХБНГУ-ын Бонн хотын их сургуулийн Төр эрх зүйн тэнхмийн докторант, LL.M /Бонн/ Х.Үүрцайх уншина.
Уг арга хэмжээг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Нээлттэй Нийгэм Форум хамтран зохион байгуулж байгаа бөгөөд хүний эрхийн мэдлэг ойлголтоо нэмэгдүүлэхийг хүссэн хүн бүхэн оролцох боломжтой юм.
Б.Бурам
СЭТГЭГДЭЛ БИЧИХ