Б.Ганхуягт авсан цагдан хорих шийдвэрийг хэвээр үлдээв

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2023.08.30/ Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийг шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг үргэлжилж байна. Тэднийг нүүрсний хулгайн хэрэгт яллагдагчаар татан, хэргийг нь шүүхэд шилжүүлээд байгаа юм. 

Тэгвэл шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр  "Эрдэнэс тавантолгой" компанийн Гүйцэтгэх захирал асан, шүүгдэгч Б.Ганхуягт авсан цагдан хорих арга хэмжээг хэвээр үлдээлээ. Учир нь, түүний өмгөөлөгчийн зүгээс Б.Ганхуягт авсан цагдан хорих арга хэмжээг өөрчлөх хүсэлтийг шүүх бүрэлдэхүүнд хүргүүлээд байсан юм. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ