Хүүхдийн шүд эмчлэх 180,000 төгрөгийг ЭМДС-гаас гаргана

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2023 оны зургаадугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын сангаас олгох санхүүжилтийн чиглэлээр хэрэгжиж байгаа журам, тогтоолуудад өөрчлөлт оруулсан талаар өмнө мэдээлж байсан билээ.  

Ингэснээр Эрүүл мэндийн даатгалын санг батлагдсан төсөвт багтаан үр ашигтай зохион байгуулах, иргэн даатгуулагчдын амь насыг аврах, нэн шаардлагатай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг даатгалын сангаас бүрэн хариуцах, иргэдийг эрүүл мэндийн асуудлаас үүсэх санхүүгийн эрсдэлээс хамгаалах, үр ашиггүй тусламж, үйлчилгээний тоо хэмжээг бууруулах, тусламж, үйлчилгээний төвлөрлийг сааруулж, чанарыг сайжруулахад чухал ач холбогдолтой гэж үзэж байгаа. 

Тогтоол, журмуудад өөрчлөлт орсноор Хүүхдийн шүд, амны хөндийн тусламж, үйлчилгээг өргөжүүлж алслагдсан сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс урьдчилан сэргийлэх, эмчлэн эрүүлжүүлэх боломжийг бүрдүүлж эхлээд байна. 


Тухайлбал,
 

  • Урьдчилан сэргийлэх үзлэгийн дүнгээр хүүхдийн шүдний өвчлөл их байгаа тул лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагад 1 шүдний эмчилгээг 60,000 төгрөгөөр, жилдээ 3 шүд эмчлүүлэхээр,
     
  • Сум, тосгоны эрүүл мэндийн төвд 90,000 төгрөгөөр, жилдээ 3 шүд эмчлүүлэх зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэхээр болжээ. 


Журмын дагуу дээрх төрлийн үйлчилгээ үзүүлж, санхүүжилтэд хамрагдахыг хүссэн хувийн эмнэлгүүд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт хүсэлт гаргаж, гэрээ хийснээр үйлчилгээ үзүүлэх боломжтой болох юм. 

Харин улсын буюу дүүрэг, бусад шатлалын эмнэлгүүд дээрх журмыг мөрдөж эхэлжээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

  • СЭТГЭГДЛҮҮД

    Зочин (202.126.90.32)
    Хувийн эмнэлэгт эрхийн өгмөөр бна аа. Улсын эмнэлэгт цаг очер нь олдохгүй бүтэхгүй юм бна лээ
    2023 оны 08 сарын 30 | Хариулах