ЗӨСҮТ: Говь-Алтай аймагт шалтгаан нь тодорхойгүй нас баралт бүртгэгдлээ

 Наймдугаар сарын 29-ний өдөр Говь-Алтай аймагт шалтгаан нь тодорхойгүй нас баралт бүртгэгдлээ.

Уг тохиолдлыг тарваган тахлын сэжигтэй байж болзошгүй гэж үзэн онош тодруулахаар ЗӨСҮТ-ийн мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр орон нутгийн Онцгой комисс, ЭМГ, ЗӨСТ-ийн хамтарсан баг голомтод хариу арга хэжээг зохион байгуулан ажиллаж байна.

Онош тодруулах лабораторийн шинжилгээг Ховд аймгийн ЗӨСТ-д хийх бөгөөд хариу гарсан тухайн цагт мэдээлнэ хэмээн Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төвөөс мэдээллээ.

Иймд:

  • Тахлын байгалийн голомттой буюу түүний зэргэлдээх нутагт байгаа хүн ам тарваган тахлаас урьдчилан сэргийлэх тарилга хийлгэх
  • Тарваган тахал өвчнөөр өвчилсөн, түүнтэй төстэй өвчнөөр өвчилсөн хүнд ойртох, гэр байранд нь орох, эд юманд нь хүрэхийг цээрлэх
  • Эмч, эмнэлгийн байгууллагын зөвлөгөөг биелүүлэх, хөл хорионы дэглэмийг чанд сахих
  • Байгалийн голомтот нутагт зөвшөөрөлгүй агналт хийхгүй байх. Нохой буюу хавхаар тарвага агнахгүй байх. Үхсэн мэрэгчид хүрэхгүй байх
  • Амралт, зугаалгаар явахдаа тарвага агнах, бусдаас тарваганы мах болон эрхтнийг худалдан авч хэрэглэхгүй байхыг  онцгойлон анхааруулж, сэрэмжлүүлж байна

СЭТГЭГДЭЛ БИЧИХ