840 тэрбум төгрөгийг юунд зарцуулав Түгжрэлийн төслийн захирал Батзоригоо

Улаанбаатар хотын тулгамдсан асуудлуудын нэг болсон түгжрэлийг бууруулахаар төлөвлөж,  2022 онд Хотын захиргаанд, 2023 онд түгжрэлийн сайдын багцад тус бүр 420 тэрбум төгрөг, нийт 840  гаруй төгрөгийг тус олгосон. Энэ хүрээнд Авто замын түгжрэлийг  бууруулах төслийн багийг нийслэлд байгуулж, удирдагчаар нь Ч.Батзоригийг томилсон.  Дараа нь Түгжрэл хариуцсан сайдыг томилсон. 

Мэдээжийн хэрэг өнгөрсөн хоёр жилийн хугацаанд зам харгуй барих, RFID  систем сууриулуулах, нийтийн тээврийн  парк шинэлэх зэрэг цөөнгүй ажил хийсэн байх. Гэвч  хоёр жилийн хугацаанд дорвитой үр дүн гарсангүй, нийслэл даяараа автомашиныг  дугаарын тэгш сондгой байдлаар нь  хонь хурга шиг ялган хөдөлгөөнд оролцуулж байна. 

Нэгэнт нөхцөл байдал иймдээ тулсан бол Авто замын түгжрэлийг  бууруулах төслийн удирдагч Ч.Батзориг та өнгөрсөн хугацаанд 840 тэрбум төгрөгийг хэрхэн зарцуулснаа иргэд олон нийтэд тайлагнах хэрэгтэй.  Мөн 840 тэрбум төгрөгөөр ямар бараа бүтээгдэхүүн, худалдаа үйлчилгээг зах зээлийн үнэ ханштай хэрхэн уялдуулж авсан  талаарх үнийн судалгааг хөндлөнгийн аудитаар хянуулж, мэдээллээ ил болгох нь ёстой. 

Дээр нь энэ мөнгийг сангийн яамнаас хотруу, түгжрэлийн сайдын багц руу шуурхай шийдэж өгснийхөө төлөөсөнд Түгжрэлийг бууруулах төслийн хүрээнд нийслэлд авахаар болсон цахилгаан автобуснаас өөрийн тойрог болох Дархан Уул аймагруу цөөнгүй автобусыг шилжүүлэхээр болсон гэв үү? 

Энэ өнцгөөс харвал Дархан аймагт цахилгаан автобусууд яваад эхэлбэл Сангийн сайд Б.Жавхлан эрх албан тушаалаа урвуулан ашиглаж, нийслэлчүүдийн нийтийн тээвэрт явах ёстой автобуснаас “туучихсан” гэсэн үг. 

Тэртэй тэргүй хотын түгжрэлийг бууруулахаар төлөвлөсөн төсвийн хөрөнгийг үр дүнгүй шахуу үрчихсэн нь тодорхой хэл амтай автобуснаас  Сангийн сайд та Дарханд явуулж, муу нэр, луу дансанд холбогдоод хэрэггүй байх гэдгийг сануулах нь илүүц биз. 

А.Галт 

Sanuulga.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ