Өнөөдөр тэгш тоогоор төгссөн улсын дугаартай автомашин замын хөдөлгөөнд оролцохгүй

Нийслэлийн Засаг даргын Замын хөдөлгөөний түгжрэл ачааллыг бууруулах талаар авах түр арга хэмжээний тухай захирамж гарсан билээ.

Өнөөдөр буюу наймдугаар сарын 29-ны Мягмар гарагт 1,3,5,7,9 сондгой дугаараар төгссөн автомашин хөдөлгөөнд оролцоно. Дугаарын хязгаарлалтын бүс 32-ын тойргоос 120 мянгатын уулзвар, Чулуун овооны аюулгүйн тойргоос Саппорогийн тойрог хүртэл 08:00-20:00 цагийн хооронд үргэлжлэх юм. Энэ зохицуулалт наймдугаар сарын 26-аас есдүгээр сарын 14-н хүртэл 20 хоногийн хугацаанд үйлчилнэ. 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ