ЭМДЕГ: Их, дээд сургуулийн оюутнууд эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ заавал бүрэн төлсөн байх зохицуулалт хэрэгжиж байна

Их, дээд сургуулийн оюутан, МСҮТ-ийн суралцагчид 19 наснаас эхлэн сайн дурын эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хувиараа төлж эхэлдэг.

Боловсрол, шинжлэх ухааны болон Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалын дагуу энэ хичээлийн жилээс эхлэн их, дээд сургуулийн оюутнууд заавал эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ бүрэн төлсөн байх зохицуулалт хэрэгжиж байна. Иймд оюутан, суралцагчид шимтгэлээ хэр хугацаанд төлсөн байгаагаа шалгаж, бүрэн төлөхийг Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий Газраас уриалав. 

Оюутан, суралцагчид сайн дурын эрүүл мэндийн даатгалаа цаг тухайд нь төлснөөр "Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий Газар"-тай гэрээт 2,300 гаруй төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудаас 70-100 хувийн хөнгөлөлттэй үнээр эрүүл мэндийн үйлчилгээ авах бүрэн боломжтой

СЭТГЭГДЭЛ БИЧИХ