Түгжрэлийг бууруулах 420 тэрбум төгрөгөөс 345 тэрбумыг нь зарцуулжээ
Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах 420 тэрбум төгрөгийн юунд зарцуулсан талаар Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг мэдээлэл өглөө.
"2021 оны 12 дугаар сард нийслэлийн түгжрэлийг бууруулахад 414 тэрбум төгрөг НИТХ-аар батлагдсан. 414 тэрбум төгрөгөөр нийт дөрвөн бүлэг, 12 багц, 289 төсөл, арга хэмжээ төлөвлөгдсөн.
Үүнээс 2022 оны гүйцэтгэлээр 270 тэрбум төгрөг зарцуулагдсан. 2022 онд хийгдэж буй ажлын үлдэгдэл ажлын санхүүжилт өнөөдрийн 76.9 тэрбум төгрөг байдлаар байна. Нийт 345 тэрбум төгрөг зарцуулагдсан.
Зарцуулалт:
- Нийтийн тээврийн парк шинэчлэлд 74.5 тэрбум төгрөг 29%
- Газар чөлөөлөлтөд 72.4 тэрбум төгрөг төсөвлөөд 2022 онд 55 тэрбумыг авсан бол 2023 онд 17 тэрбум буюу 19%
- Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд 345 тэрбум төгрөгийн 20%-ийг эзэлж байна
- 13 байршлын томоохон гүүрэн байгууламжид, зам барихад 228 тэрбум төгрөг төсөвлөгдсөнөөс 2022 онд 48 тэрбум, энэ онд 17 тэрбум төгрөг зарцуулагдаад байна.
- 161 байршилд RFID суурилуулахад 442,477 ширхэг цахим гэрчилгээнд нийт мөнгөний 6%
- Явган хүний зам талбай, унадаг дугуйн зам барих, хайс, гарааш, хашаа, хайс буулгахад нийт төсвийн 10%-ийг эзэлж байна.
414 тэрбум төгрөгөөс 345 тэрбум төгрөгийг зарцуулсан гэсэн үг" хэмээн танилцууллаа.
Энэхүү мөнгө нь нийслэлийн төсвийн орлогоос бүрдэж байгаа. Энэ жилээс шинээр мөнгө төсөвт тусгаагүй. Уг мөнгийг зарцуулах эрх нь Хотын даргад бийг сайд Ж.Сүхбаатар тайлбарлав.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
СЭТГЭГДЛҮҮД