Ирэх долоо хоногийн цаг агаар: Ихэнх нутгаар дулаарна

Наймдугаар сарын 28-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар,

  • 29-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр,
  • 30-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр,
  • 31-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Ихэнх нутгаар дулаарч Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө +3…+8 градус байна. Харин өдөртөө +19…+24 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө +17…+22 градус, өдөртөө +30…+35 градус, бусад нутгаар шөнөдөө +9…+14 градус, өдөртөө +23…+28 градус дулаан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ