Бээжингийн зам, харилцааны их сургуульд тэтгэлгээр суралцах 42 оюутан батламжаа авлаа

"Scholarship Road-2023" зам, тээврийн салбарын тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 2023-2024 оны хичээлийн жилд Бээжингийн Зам харилцааны их сургуулийн бакалаврын сургалтад 42 оюутан шалгарч, өчигдөр батламжаа авчээ. 

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтын санаачилгаар Scholarship Road-2023 зам, тээврийн салбарын тэтгэлэгт хөтөлбөр, ажил мэргэжлийн өдөрлөгийг өнгөрсөн тавдугаар сард зохион байгуулсан юм. Уг хөтөлбөрийн үр дүнд салбарын хүний нөөц боловсон хүчнээ бэлтгэх бодлого амжилттай хэрэгжиж эхэллээ.

Бээжингийн Зам, харилцааны их сургууль нь агаарын тээвэр, авто зам, автотээвэр гэсэн үндсэн чиглэлээр 42 оюутан суралцах боломжтой боллоо. 

Өнөөдрийн байдлаар зам, тээврийн чиглэлээр дотоодын их дээд сургуулиудад 3000 гаруй оюутан, гадаадын их сургуульд 400 оюутан суралцаж байна. Цаашид ХБНГУ, БНСУ, АНУ, Катар зэрэг улсуудад салбарынхаа боловсон хүчнийг бэлтгэнэ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ