Монгол-Японы бизнес форум болно

Өнөөдөр болох үйл явдлын тойм.


9.00 цагт: Төрийн ордонд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлага, залуу офицерууд оролцсон чуулган болно. Утас: 99997810

9.30 цагт: Монгол-Японы бизнес форум МҮХАҮТ-д болно.

10.00 цагт: Хангарьд ордны 13 давхарт 2016 оноос өмнө барилгын зөвшөөрөл аваад одоо болтол барилга бариагүй болон  үерийн судалгааны тайлан, үерийн эрсдэлтэй бүс дэх 3000 айлыг шилжүүлэн нүүлгэх, мөн S'Outlets, Aqua garden барилгын асуудлаар мэдээлнэ. Холбоо барих утас: 99037310

11.00-15.00 цагт: МҮЭХ-ноос Сүхбаатарын талбайд “Монголдоо сайхан ажиллаж амьдарцгаая” өдөрлөг зохион байгуулна.

11.00 цагт: УИХ-ын гишүүн, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар нарын 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн “Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай” хуулийн төсөлтэй холбоотойгоор иргэд ҮХЦ-д хандах юм байна. 

12.00 цагт: ЗТХ-ийн сайд С.Бямбацогт Төрийн машины улсын дугаарыг хар хөх дэвсгэр өнгөөр ялгаж олон нийтэд ил тод болгох талаар ЗТХЯ-ны 301 тоотод мэдээлэл хийнэ.

15.00 цагт: "Нүүдэлчин" дэлхийн соёлын фестивалийн нээлт Налайхын Тайж уулсын бэлд болно. Энэ өдрүүдэд буюу өнөөдөр, маргааш, нөгөөдөр Сүхбаатарын талбайн зогсоолоос Налайх дүүргийн Тайж Хайрханы бэл хооронд 7.30-21.30 цагт нийтийн тээврээр үйлчилнэ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ