20-50 жилийн дараах Улаанбаатар хотын үерийн эрсдэлтэй бүсийн зураглалыг гаргажээ
"Гэр хорооллын иргэдийн үерийг даван туулах чадавхыг бэхжүүлэх" төслийн эхлэлийн семинарын үеэр Улаанбаатар хотын үерийн эрсдэлийн бүсийн өнөөгийн болон 20,30,50 жилийн дараах төлөв байдлын зураглалыг танилцуулсан юм.
Энэхүү эрсдэлийн зураглалыг ашиглан хотын удирдлагын түвшинд Улаанбаатар хотын газар ашиглалтын байдлыг эрсдэлийн бүстэй уялдуулан өөрчлөх замаар үерийн эрсдэлийг бууруулна.
Түүнчлэн иргэдийн түвшинд үер усны аюултай газар суурьшихгүй байх, суурьшиж буй тохиолдолд болзошгүй үерийн аюулаас хамгаалах арга хэмжээг авах боломжтой гэдгийг төслийн багийнхан онцлов.
Үерийн эрсдэлд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл:
Цаашид улирлын температур:
- 2016-2035 онд 1-1.5 градусаар
- 2046-2065 онд 1.3-3.1 градусаар
- 2081-2100 онд 1.2-5.6 градусаар
Хур тунадас эдгээр үеүдэд 2.8-12.1%, 6.2-30.7%, 5.1-52.4% тус тус нэмэгдэх, үүнтэй шууд хамааралтайгаар үерийн эрсдэлийн бүсийн талбай нэмэгдэх тооцоолол гарчээ.
"Гэр хорооллын иргэдийн үерийг даван туулах чадавхыг бэхжүүлэх" төсөл хэрэгжихээр сонгогдсон хороодын үерийн эрсдэл бүхий талбайн хэмжээ цаашид хэрхэн ихсэх график /Улаанбаатар хотын нийт зураглал биш зөвхөн төсөл хэрэгжих хороодын жишээ график болно/
Төслийн хүрээнд гаргасан дүгнэлтээр "Монгол улсад уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн хүчтэй шуурга, аадар бороо болон цасан шуурга зэрэг байгалийн аюулт үзэгдлийн давтамж нэмэгдсээр байгаа. Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотод хэт халалт буюу цельсийн 30 градусаас давсан халуун өдрүүдийн тоо нэмэгдсэн.
Эдгээр өөрчлөлтүүдээс үүдэх үерийн эрсдэл гэр хороолол тэр дундаа Улаанбаатар хотын хойд хэсгийн 24.9 квадрат км талбай бүхий уулын бэл, нам дор газарт суурьшсан иргэд илүүтэй өртөж байна" гэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ