Голын эрэг дагуу байрлуулсан камераар иргэдэд дуут сэрэмжлүүлэг өгч байна
- Туул голын эрэг дагуу зорчих хөдөлгөөн хянах, дуут сэрэмжлүүлэг өгөх камер байршуулжээ
- ОБЕГ “Мандал даатгал” ХХК-тай хамтран нийт таван байршлыг камержуулжээ
- Камерын тоог 8-аар нэмэгдүүлэхээр 210 сая төгрөг төсөвлөсөн аж
Нийслэлийн Онцгой байдлын газраас Туул голын эрэг дагуу, иргэдийг голын усны ослоос сэргийлэх, сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэх, зорчих хөдөлгөөнд хянахаар камержуулжээ.
Тус ажлыг “Мандал даатгал” ХХК-тай хамтран нэн шаардлагатай 5 байршилд хяналтын камер байршуулсан аж.
Эдгээр камер нь нэг чигийн болон 360 градус эргэдэг бөгөөд километрийн радиусыг хянаж, цагаан хоолойгоор дуут сэрэмжлүүлгийг 200 метр зайд иргэдэд хүргэх юм.
Цаашид нийслэлийн Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөлөөс 210 сая төгрөгийн хөрөнгийг шийдвэрлүүлэн Туул гол дагуу дахин 8 байршилд камер байршуулахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа юм байна.
Голын эрэг дагуу хяналтын камер суурилуулан, иргэдийн зорчих хөдөлгөөнд хяналт тавьж, голын усны ослоос сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээллийг газар дээр хүргэн, усны ослоос урьдчилан сэргийлэх ажилд орчин үеийн технологийг нэвтрүүлсэн нь энэ ажээ.
Эх сурвалж: ОБЕГ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ