Бөхийн холбоо: Түрүүлж авсан цолоор Г.Өсөхбаяр илүү тул эхэлж эрэмбэлэгдэнэ

Монгол улсын Дархан аварга Г.Өсөхбаяр, А.Сүхбат нарын эрэмбэний талаарх тайлбарыг МҮБХ-ноос дахин танилцууллаа. Тодруулбал,

МҮБХ нь УИХ-аас баталсан хууль, Засгийн Газрын тогтоолыг удирдлага болгон бөхчүүдийн эрэмбийг гаргасаар ирсэн. Хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомж, эрх зүйн актуудад дараах зохицуулалтууд байна. “Үндэсний их баяр наадмын тухай хууль”-ийн 15-р зүйлийн 15.1.1-т “Засгийн газар нь үндэсний бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, сурын болон шагайн харвааны дүрмийг батална” гэж заасан. Энэхүү заалтын дагуу Засгийн газраас 2022 оны 257-р тогтоолоор Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрмийг баталжээ.

Уг дүрмийн 2-р зүйлийн 2.10-т “Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 9.8-д заасны дагуу Монголын үндэсний бөхийн холбоо бөхийг цол, амжилтаар нь дараахь журмаар эрэмбэлнэ: 2.10.2. нэг өдөр адил даваа болон бусад шалгуураар ижил цол авсан бөхчүүдийг өмнөх цолоо түрүүлж авсан буюу өмнөх цолны эрэмбээр; гэж заасан байдаг.

Дархан аварга Г.Өсөхбаяр, Дархан аварга А.Сүхбат нар нэг өдөр “Дархан аварга” цол авсан тул дээрх дүрмийн дагуу өмнөх цолны эрэмбээр эрэмбэлэх юм. Өмнөх цолны буюу “Даян аварга” цолны эрэмбийн хувьд үзүүлсэн амжилтаар Г.Өсөхбаяр нь илүү байгаа.

1. Дархан аварга Г.Өсөхбаяр:

  • 2002 онд 9 даван түрүүлж “Улсын арслан”,
  • 2003 онд 9 даван түрүүлж “Улсын аварга”,
  • 2005 онд 9 даван түрүүлж “Далай аварга”,
  • 2009 онд 9 даван түрүүлж “Даян аварга”, - 2014 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Дархан аварга” цол хүртжээ.

2. Дархан аварга А.Сүхбат:

  • 2000 онд 9 даван түрүүлж “Улсын арслан”,
  • 2000 онд 10 даван түрүүлж “Улсын аварга”

Дархан аварга Г.Өсөхбаяр: 4 удаа 9 давж түрүүлсэн,- 3 удаа 8 давсан /2001, 2006, 2010/- 4 удаа 7 давсан байна.

Дархан аварга А.Сүхбат: 1 удаа 10, 2 удаа 9 даван нийт 3 удаа түрүүлсэн- 3 удаа 7 давсан байна.

Даян аварга Г.Өсөхбаяр 4 удаа 9 давж түрүүлсэн болон 2001, 2006, 2010 онд 3 удаа 8, 1995, 1999, 2000, 2011 онуудад 4 удаа 7 давсан. Харин даян аварга А.Сүхбат нь 1 удаа 10, 2 удаа 9 даван түрүүлсэн бөгөөд 1997, 2002, 2003 онуудад 7 давсан амжилтыг гаргасан нь дээрх эрэмбийг гаргах үндэслэл болсон байна. Эдгээр амжилтуудыг бөхчүүд 2014 оноос өмнө буюу “Дархан аварга” цол хүртэхээсээ өмнө үзүүлсэн байгаа юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

  • СЭТГЭГДЛҮҮД

    Зочин (66.181.185.110)
    Эрэмбэ ямар хамаатай юм УГААСАА Л А.СҮХБАТЫГ АРД ТҮМЭН ЗҮҮНИЙ МАНЛАЙ ГЭЖ СЭТГЭЛ ЗҮРХЭНДЭЭ ХОНОГШУУЛЧИХСАН ЮМ ЧИНЬ ХЭН Ч МАНЛАЙЛСАН АРД ТҮМНИЙ ЗҮРХЭНД АГВААНСАМДАНГИЙН СҮХБАТ Л БАЙДАГ ГЭЭД БОДДОО ЭНЭ Л ГАЙХАМШИГ ШҮҮДЭЭ ӨӨР ХЭЛЭХ ЗҮЙЛ БАЙХГҮЙ. МАГАЛЖАВ ГЭЖ САЙХАН БӨХ ГАРАХ БАЙХ ГЭЖ БОДОЖ БАЙТАЛ БӨХИЙН ХОЛБООНЫ ХЭРҮҮЛИЙН МАНЛАЙ БОЛОХ Ч ГЭЖ ДЭЭ ХАР МОНШ
    2023 оны 07 сарын 05 | Хариулах
  • СЭТГЭГДЛҮҮД

    Зочин (66.181.185.110)
    ЭРЭМБЭ ЭНЭ ТЭРЭЭС ИЛҮҮ МОНГОЛ БӨХИЙН ГАЙХАМШИГ ХУРД,ХҮЧ, МЭХ Л ЧУХАЛ БОЛОХООС ХУДАЛ ҮНЭНИЙ ТУЙЛ БОЛСОН ЭРЭМБЭ ЭНЭТЭР ХЭРЭГ Ч БАЙХГҮЙ.АГВААНСАМДАНГИЙН СҮХБАТ САЙН АВРАГА МААНЬ ҮНЭХЭЭР ГАЙХАМШИГТАЙ МЭХТЭЙ, ГАРГУУД ХУРДТАЙ, УНАЖ ЯВАХДАА Л УРАН МЭХЭЭ ХИЙЖ ЯВДАГ САМБААТАЙ,УХААНТАЙ ҮНЭНХҮҮ МОНГОЛ БӨХИЙН ГАЙХАМШИГ, ТӨРИЙН НААДМЫН МАНЛАЙ ЮМ ШҮҮ.ИЙМ САЙХАН АВРАГА МААНЬ ТӨРИЙН НААДАМД ЗОДОГЛОХ ГЭЖ БАЙГААД ҮНЭХЭЭР БАЙЯРЛАЖ БАЙНА.ӨСӨХБАЯР АВРАГА Ч САЙХАН БӨХ ГЭХДЭЭ ДААНЧ УДААН ,МЭХ БАЙХГҮЙ,ЗУУРАЛДСАН ЗУЛГААЦАЛДСАН БУЛХАЙДСАН НЭГ ТИЙМ ТААТАЙ БИШ ЗАН СУРТАХУУНТАЙ ХҮН САНАГДДАГ ШҮҮ НЭГ Л СЭТГЭЛД БУУХГҮЙ БАЙДАГ БӨХ 2 ДАВААНД УНАЧИХААД Л БУЛХАЙДНА 4 ДАВААНД УНАЧИХААД Л БУЛХАЙДНА ДАНДАА БУЛГАЙ ЛУЙВАР БОЛСОН АВРАГА ДАА ДААНЧ ХЭЦҮ.САЙХАН МЭХ ҮЗҮҮЛЭЭД УНАВАЛ УНАСАН ШИГ УНААД ДАВСАН БОЛ ДАВСАН ШИГ ДАВБАЛ МӨН Ч САЙХАН ДААНЧ ТИЙМ БИШДЭЭ ӨСӨХӨӨ
    2023 оны 07 сарын 04 | Хариулах
  • СЭТГЭГДЛҮҮД

    Алтансүх (43.242.243.139)
    Нөгөө жүжигчин чинь ирээд наадам эхлүүлэхгүй ээ ол
    2023 оны 07 сарын 04 | Хариулах