Улаанбаатарт бороотой, 14 градус дулаан
Улаанбаатарт үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Өдөртөө +13…+15 градус дулаан байна.
Ихэнх нутгаар үүлэрхэг. Шөнөдөө төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр, өдөртөө төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсгээр бороо орно.
Нутгийн зүүн хэсгээр салхи баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.
Өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +11…+16 градус, Алтайн өвөр говиор +27…+32 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнод-Монголын тал нутаг, Халх голын сав газраар +21…+26 градус, бусад нутгаар +16…+21 градус дулаан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ