Сургууль, цэцэрлэг, дахин төлөвлөлтийн санхүүжилтийг нэмж батлав

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XIX хуралдаан өнөөдөр үргэлжилж, Нийслэлийн 2023 оны төсөвт, нэмэлт өөрчлөлт оруулах, Нийслэлийн 2022 оны Төсвийн гүйцэтгэлийг батлах асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцлээ.

Хэлэлцүүлгийн эхэнд Нийслэлийн ИТХ дахь намын бүлгүүд хэлэлцэж буй асуудлаарх бүлгийн дүгнэлтийг танилцуулсан юм. Улмаар НИТХ дахь МАН-ын бүлгийн төлөөлөгчид төсвийн тодотголд өгсөн цаг үеийн тулгамдсан асуудлаарх зарим ажилд хөрөнгө оруулалт тусгах саналыг хураалаа. Үүнд:

  • Налайх дүүргийн 2 дугаар хороо Голомт цогцолбор сургуулийг буулгаж 960 суудалтай сургууль барих 5 тэрбум төгрөг
  • БГД-ийн 21 дүгээр хорооны цэцэрлэгийн барилгад 461 сая төгрөг
  • Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо ашиглалтын шаардлага хангахгүй 34, 35 дугаар барилгыг буулгаж дахин барилгажуулах төслийн инженерийн дэд бүтцийн шугам, сүлжээний ажилд 1 тэрбум төгрөг
  • БЗД-ийн 25 дугаар хороонд 240 ортой цэцэрлэгийн барилга барихад 3 тэрбум 226.2 сая төгрөг
  • Чингэлтэй дүүрэгт газар чөлөөлөх нөхөх олговор 2 тэрбум 600 сая төгрөг
  • СБД-ийн 10 дугаар хороо 234 дүгээр цэцэрлэгийг 200 ортой барилгаар өргөтгөх 1 тэрбум төгрөг
  • БЗД-ийн 12 дугаар хороонд 240 ортой цэцэрлэгийн барилга 1 тэрбум төгрөг
  • СХД-ийн 13 дугаар хороо дүүргийн эрүүл мэндийн төсвийн барилгын их засварт 748.3 сая төгрөг
  • Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зураг төслийн ажилд 1 тэрбум төгрөг
  • БЗД-ийн 19 дүгээр хороо 240 ортой цэцэрлэгийн барилгад 1 тэрбум 200 сая төгрөг
  • СХД-ийн 20 дугаар хороо гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөлд 1 тэрбум 892.2 сая төгрөг
  • БЗД-ийн 11 дүгээр хороо Бага тэнгэрийн ам, Туул гол дагуух амралт, зугаалгын цогцолборын тохижилтын ажилд 2 тэрбум 43.1 сая төгрөг
  • Цахим Улаанбаатар төсөлд 5 тэрбум төгрөг
  • СХД-ийн 18 дугаар хороонд ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулгах барилгажуулах төслийн гадна инженерийн шугам сүлжээний зураг төсөл, барилга угсралтын ажилд 3тэрбум 829.2 сая төгрөг тусгах саналыг тус тус гаргасныг НИТХ-ын төлөөлөгчдийн олонх нь дэмжин, төсвийн төсөлд тусган баталлаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ