Гол дагуу амарч байгаа иргэдийг дроноор хянах хяналтыг сайжруулна
2020-2022 оны хугацаанд Баянзүрх дүүргийн хэмжээнд гол дагасан 8 байршилд 24 иргэн эндсэн харамсалтай мэдээлэл байна. Жил ирэх тусам гол дагасан амрагч, аялагч нар нэмэгдэхийн хэрээр эндсэн иргэдийн тоо нэмэгдэх хандлагатай байна. Энэ хүрээнд манай баг хамт олон Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн гишүүд 20-р хороо Туул гол дагуу газар дээр нь ажиллаж амрагч, аялагч нарын аюулгүй байдлыг сахиулах тал дээр тодорхой ажлуудыг хийхээр боллоо. Тухайлбал
1. Дроны хяналтыг сайжруулах
2. Чанга яригчаар тогтмол мэдээлэл өгөх
3. Аялагч, амрагчдын энддэг 8 хар цэгийг камержуулах
4. Олон улсад мөрдөгдөж буй эрэг хамгаалагч буюу Coast Guard-тай болох
5. Нэгдсэн цамхаг ажиллуулж 2-3км радиуст 24 цаг хяналт шалгалт хийх зэрэг ажлуудыг үе шаттайгаар хийнэ.
Дээрх ажлуудыг бүрэн хийж хэрэгжүүлж чадвал гол дагасан аялах, амрах иргэд эндэх байдлыг арилгаж чадна гэдэгт мэргэжлийн байгууллагаас итгэлтэй байна.
Эцэст нь нэмж хэлэхэд гол дагуу амарч, аялаж байхдаа эндсэн иргэдийн дийлэнх нь согтууруулах ундаа, үр хүүхдээ хараад хяналтгүй орхисноос үүдсэн учраас иргэд та бүхэн ч гэсэн хариуцлагатай байхыг хүсье.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ