Жуулчид 30 хоногт визгүй аялах нөхцөлийг мэдээлэв

Манай улсад ирж буй гадаадын жуулчид ихэвчлэн 30 хоногийн дотор аялж байна. Дээрх хоногийн хугацаанд жуулчлах зорилгоор ирэх бол дараах тохиолдолд Гадаадын иргэн, харьяатын газраас визийн зөвшөөрөл мэдүүлэх шаардлагагүй гэдгийг тус байгууллагаас мэдээллээ.  Үүнд:

  • Иргэд харилцан визгүй зорчих Монгол Улсын Олон Улсын гэрээ хэлэлцээрийн дагуу Монгол Улсад визгүй зорчих орны иргэд нь хэлэлцээрт заасан хугацаанд Монгол Улсад визгүй зорчино.
  • K2 (жуулчин) ангиллын 30 хүртэл хоногийн 1 болон 2 удаагийн визийг Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газарт шууд мэдүүлж болно.
  • Хэрэв гадаадын иргэн Монгол Улсад 30 хоногоос дээш хугацаагаар ирэх эсхүл Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газаргүй улсаас ирэх тохиолдолд уригч нь Гадаадын иргэн, харьяатын газарт хандаж визийн зөвшөөрөл мэдүүлнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ