Цахилгааны шугамын гэмтлийг засаж, аймгуудыг тогтой холболоо
Булган-Хархорин чиглэлийн 110 кВ-ын шугаманд гарсан гэмтлийг бүрэн засварлаж, цахилгаан эрчим хүчинд холболоо. Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн 5 салбарын 150 гаруй инженер техникийн ажилтан, 40 орчим техник хэрэгсэлтэйгээр 06 дугаар сарын 26-наас эхлэн 4 хоногийн турш 24 цагаар шуурхай ажиллан, гэмтлийг бүрэн устган өчигдөр 20.24 цагт хязгаарлагдаад байсан хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчинд холболоо.
Тус гэмтлээс үүдэж Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Булган, Төв, Дундговь, Өмнөговь аймгуудын 82 сум цахилгаан эрчим хүчээр хязгаарлагдаад байсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ