СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Туул голд сэлэх гэж ороод амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ

Өчигдөр буюу зургаадугаар сарын 29-ний өдөр Туул голын усанд 24 настай М сэлэх гэж ороод живж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал, Төв аймгийн Заамар сумын Тосон баг, “Гадны хүний-Овоо" гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 266 км, сумын төвөөс баруун хойд зүгт 40 км/-т Туул голын усанд 1 хүн сэлэх гэж байгаад живсэн тухай дуудлагыг зургаадугаар сарын 29-ний өдрийн 12:55 цагт Онцгой байдлын Ерөнхий газар хүлээн авчээ. Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, тус сум дахь Цагдаагийн хэлтсийн алба хаагчид очиж,М /24 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 20:10 цагт эхлүүлж анх осолдсон газар 8 удаагийн шумбалт хийж, 7 метрийн гүнээс 21:05 цагт цогцсыг олж гарган тус сум дахь Цагдаагийн хэлтэст шилжүүлэн өгсөн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 10 хэм хүйтэн
Өчигдөр 08 цаг 07 мин

Улаанбаатарт 10 хэм хүйтэн
Өчигдөр 08 цаг 07 мин