Өргөн нэвтрүүлгийн бодлого, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд Солонгос улстай хамтарна

Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар энэ оны гуравдугаар сард БНСУ-д айлчлахдаа тус улсын Мэдээллийн нийгмийн хөгжлийн институтийн ерөнхийлөгч Гвон Ху Елтой уулзаж, хамтын ажиллагааг эхлүүлжээ.

Хамтын ажиллагааны хүрээнд ЦХХХЯ, БНСУ-ын Мэдээллийн нийгмийн хөгжлийн институттэй хамтран өргөн нэвтрүүлгийн талаар баримтлах бодлого чиглэл, өнөөгийн байдлыг тодорхойлоход төсөл хэрэгжүүлэн ажиллаж байгаа аж.

Уулзалтын үеэр Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар "Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид, энэ чиглэлээр ажиллаж буй албан хаагчдын мэдлэг, чадварыг дээшлүүлэхэд үе шаттай сургалт, хэлэлцүүлэгт хамтран ажиллаж буй БНСУ-ын Мэдээллийн нийгмийн хөгжлийн институтийн зөвлөх баг, БНСУ-ын их сургуулийн профессорууд, KISDI байгууллагын экспертүүдэд талархаж байна" гэжээ.

Уулзалтаар талууд өргөн нэвтрүүлгийн бодлогын зөвлөмжид тусгах санал, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх гарц, шийдэл болон цаашдын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр санал солилцлоо

Эх сурвалж: Цахим хөгжил, харилцаа холбооны яам

СЭТГЭГДЭЛ БИЧИХ