Говь-Алтайн сэжигтэй тохиолдол булчирхайн хэлбэрийн тарваган тахал болох нь батлагджээ

Зургаадугаар сарын 26-ны шөнө Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлэгт Бугат сумаас шинж тэмдэг тодорхойгүй үжил халдвар оноштой ирсэн өвчтөн тарваган тахлын сэжигтэй тохиолдлоор бүртгэгдсэн. Улмаар аймгийн Онцгой комисс яаралтай хуралдаж, аймгийн төвөөс гарах бүх хөдөлгөөнийг зургаан хоногийн хугацаатай бүрэн хязгаарлах шийдвэр гаргаад байсан юм. Тэгвэл Бугат суманд бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдлын онош шинжилгээгээр булчирхайн халдвар гэдэг нь батлагдсан байна. Говь-Алтай аймгийн Зооноз өвчин судлалын төвд, мөн Ховд аймгийн ЗӨСТ-ийн лабораторид молекул биологийн шинжилгээ хийлгэхэд тарваган тахлын булчирхайн хэлбэр гэдэг нь батлагджээ. Аймгийн онцгой комисс дахин хуралдаж байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ