УДЭТ-ын урд тохижилтоос зуйван хэлбэртэй тоосгон хэсгийг буулгажээ

Улсын драмын эрдмийн театрын урд талбайд тохижилтын ажил 14 хоногийн өмнө эхэлсэн. Авто машины зогсоолыг буулган хийж буй тохижилтод иргэдийн зүгээс сэтгэл дундуур байгаа бөгөөд шүүмжлэл дагуулж буй. Тэгвэл УДЭТ-ын урд хэсэгт тоосгоор барьж байсан зуйван хэлбэртэй хэсгийг буулгажээ.

Тохижилтын ажлын төсвийг 900 орчим сая төгрөгийг 2022 онд баталсан байна. Бүтээн байгуулалтын ажил эхэлсэн боловч иргэдээс ирсэн санал хүсэлтэд үндэслэн зураг төслийг өөрчилж байгаа гэдгийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Дугуйн ба явган замын тохижилтын хэлтсийн дарга Г.Билгүүн хэллээ.

Голын зуйван хэлбэртэй байгууламжийг орон зай бага болж байна гэсэн шаардлагад үндэслэн талбайгаар нь бүхэлд нь ногоон байгууламж болгох шийдвэрийг гаргасан байна.

Бүтээн байгуулалтын ажлын баяр наадмын өмнө дуусгахаар ажиллаж байгаа бөгөөд зураг төслийг өөрчилснөөр орон зай ихтэй болохоос гадна гэрэлтүүлэг нэмэгдэнэ гэдгийг албаныхан хэлж байна. Өчигдөр хотын удирдлагууд ажилласан бөгөөд голын хэсгийн зуйван байгууламж орон зайг хааж байна гэж үзсэн тул ийнхүү өөрчилсөн гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

  • СЭТГЭГДЛҮҮД

    Зочин (202.126.90.46)
    .зүгээр л сайхан мандлын цэцгүүд суулгачээ. Эвдэрч унах элдэв хог битгий бариачээ
    2023 оны 06 сарын 29 | Хариулах