АНХААР: Дайвар ачаа зөөвөрлөтөл хар тамхины тээвэрлэгч болжээ

 

Хууль зүй, дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий  газар, Гаалийн ерөнхий газар хамтран жил бүр уламжлал болгон тэмдэглэдэг уг өдөрлөгийг энэ жил “Чингис хаан” Олон улсын нисэх онгоцны буудал, Улаанбаатар хот дахь Гаалийн газар, Дорноговь аймгийн Замын-Үүд, БНХАУ-ын Эрээн хотын боомтуудад энэ сарын 26-ны өдөр зохион байгууллаа.

Өдөрлөгийн хүрээнд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, бусдын дайвар ачааг авч орон нутагт болон гадаадад зорчихдоо үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн хууль бус үйл ажиллагаа болох хар тамхи, мансууруулах бодисын хууль бус эргэлтэд санаатай болон санамсаргүй байдлаар холбогдож, гэмт хэргийн золиос болохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэдэд мэдээлэл өгчээ.

Сүүлийн жилүүдэд зорчигчид бусдын дайвар ачааг тээвэрлэснээр хар тамхи, мансууруулах бодис болон агаараар тээвэрлэхийг хориглосон ачаа тээшний тээвэрлэгч болох тохиолдол бүртгэгдэж байгаа тул орон нутаг, гадаад улсад зорчихдоо бусдын дайвар ачаа тээшийг аль болох авахгүй байх, авсан тохиолдолд доторх зүйлсийг сайтар шалгаж, үзэхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Эх сурвалж: ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ