Дэлхийн экспортыг дэмжих чуулган эмэгтэй бизнес эрхлэгчдийн уулзалтаар үргэлжилнэ

Зургаадугаар сарын 28-ны өдөр болох зарим үйл явдлын тойм:

 08.30 цагт: МУИС-ийн I байранд: Монгол-Солонгосын эрх зүйн хүрээлэнгээс “ЗҮҮН ХОЙД АЗИ ДАХЬ ҮНДСЭН ХУУЛИЙН ШҮҮХ: СОЛОНГОС БА МОНГОЛ” олон улсын бага хурлыг зохион байгуулж байна  Утас: 9710-1077

 

09.00 цагт: “Шангри-Ла” зочид буудалд: Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалт  “Эмэгтэй бизнес эрхлэгчдийг олон улсын худалдааны сүлжээнд холбох нь” сэдвээр 3 дахь өдрөө үргэлжилнэ.

10.00 цагт: УИХ-ын ажлын хэсэг, байнгын хороо хуралдана.

 

11.00 цагт: Д.Сүхбаатарын талбайд: “Олон Улсын жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2023” үзэсгэлэн худалдаа өнөөдөр ХОРШООЛОГЧДЫН ӨДРӨӨР 3 дахь өдрөө үргэлжилнэ.

“ЗМ” сонины мэдээллийн төвд:

11.00 цагт: Учир битүүлгээр амиа алдсан эмч Г.Ганжаргалын ар гэрийнхэн ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарт хандаж цагдаа, прокурор, Шүүх шинжилгээний алба хаагчид  тангарагтаа үнэнч байж, хуулийн хүрээнд шударга ажиллаж талийгаачийн үхлийн шалтгааныг тогтоон өгөхийг шаардан мэдээлэл хийнэ.

11.30 цагт: Хуульч өмгөөлөгчид, Иргэний нийгмийн байгууллагууд, Сэтгүүлчид нэгдэн нийтийн эрхийг зөрчиж буй фактууд дээр ажиллаж эхэлж байгаа талаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт: Монгол Улсад Дэлхийн цөмийн энергийн комисс хуралдаж байгаатай холбогдуулж иргэдийн төлөөлөл мэдээлэл хийнэ.

Хэвлэлийн хүрээлэнгийн мэдээллийн төвд:

12.00 цагт: Үзэл бодлоо илэрхийлэх хуульчдын нэгдсэн сүлжээ байгуулах ёслолын үйл ажиллагаа болно.

 

13.00 цагт: Тэтгэврийн нэмэгдэл, тэтгэврийн зөрүүг арилгах чиглэлээр авсан арга хэмжээ, Нийгмийн даатгалын багц хуулийн тухай Монголын Ахмадын холбоо, ахмадын төлөөлөл хэвлэлийн бага хурал хийнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 10 хэм хүйтэн
Уржигдар 08 цаг 07 мин

Улаанбаатарт 10 хэм хүйтэн
Уржигдар 08 цаг 07 мин