Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай Засгийн газрын төслийг Дээд шүүх хэлэлцэв
Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан өчигдөр боллоо.
Хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон түүнтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төсөлд санал авах тухай Засгийн газраас ирүүлсэн хүсэлтийг хэлэлцжээ.
Хууль санаачлагчид тодорхой саналуудыг хүргүүлэхээр тогтсон байна.
Эх сурвалж: Монгол Улсын Дээд шүүх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ