Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Вьетнам улсад айлчилна
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ онд Бүгд найрамдах социалист Вьетнам улсад айлчлахаар төлөвлөжээ. Мөн дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан 2024 онд тус улсын Ерөнхийлөгч Монгол Улсад айлчлах юм байна.
Монгол, Вьетнамын улс төр, эдийн засаг, соёлын харилцаа тогтвортой урагшилж, дээд, өндөр түвшний яриа хэлэлцээ тогтмолжиж, аюулгүй байдал, батлан хамгаалах болон хууль сахиулах байгууллага хоорондын хэлхээ холбоо бэхжиж байгаа юм. Цаашид хоёр улсын хооронд хийгдэж буй худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, тээвэрлэлтийг хөнгөвчлөх хүрээнд хамтран ажиллахаар төлөвлөжээ.
Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалыг дэмжих хүрээнд 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан гадаадын 99 улсын иргэдэд цахим виз олгож байна. Цахим виз олгох жагсаалтад Вьетнам Улсыг хамруулаад байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ