ЗӨСҮТ: Говь-Алтай аймагт 54 хүнийг тусгаарлаад байна
2023 оны зургаадугаар сарын 26-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумаас тарваган тахлын хүний өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн талаар бид өмнө нь мэдээлсэн
Тэгвэл уг тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан Зоонозын өвчин судлалын төвөөс дараах мэдээллийг хийлээ.
ЗӨСҮТ болон Говь-Алтай аймаг дахь ЗӨСТ-өөс хэрэгжүүлж буй хариу арга хэмжээ:
- Говь-Алтай аймгийн ЗӨСТөвд булчирхайн шүүдсэнд түргэвчилсэн шинжилгээ хийхэд “сул эерэг” гарсан.
- Ховд аймгийн ЗӨСТ-ийн лабораторид Молекул биологийн шинжилгээ үргэлжилж байна.
- Аймгийн төвийн 1-р хавьтлын 19 хүн, сумын төвийн 19 хүн, цэргийн ангийн 16 нийт 54 хүнийг тусгаарлан, урьдчилан сэргийлэх эмчилгээг эхлүүлээд байна.
- Аймгийн Онцгой комиссын шийдвэрээр аймаг болон Бугат сумаас орох гарах бүх хөдөлгөөнийг 6 хоног бүрэн хязгаарласан.
НӨХЦӨЛ БАЙДАЛТАЙ ХОЛБОГДУУЛАН ИРГЭДЭД ЗӨСҮТ-ӨӨС ДАРААХ ЗӨВЛӨМЖИЙГ ХҮРГЭЖ БАЙНА.
- Тарвага агнах, тарваганы гаралтай түүхий эдийг худалдаалах, худалдан авах, тээвэрлэхгүй байх;
- Тарваганы түүхий эд, махыг хэрэглэхгүй, гэртээ хадгалахгүй, хот, суурин газарт тээвэрлэж оруулахгүй байх;
- Тарвага болон мэрэгч амьтны бөөс, бүүрэгт хазуулахаас сэргийлэх;
- Тарваган тахлын дархлаажуулалтад жил бүр хамрагдах;
- Тарвагатай харьцсан, бөөс бүүрэгт хазуулсан, тарваганы арьс өвчсөн, мах эвдсэн болон идсэний дараа өндөр халуурах, толгой өвдөх, дотор эвгүйрхэх, нүүр нүд улайх, бүх бие, булчин өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл эрүүл мэндийн байгууллагад УТСААР ЯАРАЛТАЙ ДУУДЛАГА өгнө үү.
Эх сурвалж: ЗӨСҮТ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ