Гэм буруутай хүмүүст хариуцлага ногдуулах шүүх хурлыг долоодугаар сарын 3-нд болно
Хөгжлийн банкны гэх хэргийг дэнсэлсэн шүүгчид өчигдөр шийдвэрээ танилцуулсан. Энэ хэрэгт холбогдсон 80 хүн, дөрвөн аж ахуйн нэгжийн асуудлыг хэлэлцээд 48 хүнийг гэм буруугүй, 32 хүнийг гэм буруутай гэж үзсэн юм. Мөн дөрвөн аж ахуйн нэгжийг нь гэм буруутай гэж үзсэн. Улмаар гэм буруутайд тооцогдсон 32 хүн, дөрвөн аж ахуйн нэгжид ял оноох эрүүгийн хариуцлагын шүүх хурлыг өмгөөлөгч нарын хүсэлтийн дагуу ирэх даваа гариг буюу долоодугаар сарын 3-нд хийхээр боллоо.
Шүүх энэ хугацаанд гэм буруутайд тооцогдсон хүмүүс хохирлоо барагдуулах боломжтой гэдгийг онцолсон юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ