Наадам үзэх жуулчдын тасалбарын захиалгыг энэ сарын 30-ныг дуустал авна

Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээлэл гаргалаа. Мэдээлэлд "Үндэсний их баяр наадам үзэх гадаад жуулчдын тасалбар захиалгын албан бичгийг Нийслэлийн Аялал жуулчлалын газрын info@tourism.ub.gov.mn цахим хаягаар болон тус газрын бичиг хэрэг /НЗЗ-ны 4-р байрны 501 тоот, хуучнаар Улаанбаатар банк/-ээр 2023 оны зургаадугаар сарын 30-ны өдрийг дуустал хүлээн авна" хэмээжээ. Одоогоор тасалбарын үнэ тодорхой болоогүй байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ